Арван тавны сар нь агаартаа дэгдэнэ ээ хө
Ар өврөө дагаад үүл нь үгүй юу юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа хүлээсээр удлаа хө
Харин чи минь хүрээд ирэхгүй юу юуны учир вэ хө
Хур борооны шим нь агаараас буухгүй бол
Хайтан ягаан цэцэг өөрөө яаж дэлгэрэх юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа хашир л үгүй хүлээвэл дээ хө
Хайрлаж санасан хонгор тэр минь аяндаа хүрээд ирнэ ээ хө